Сэлэнгийн бөхчүүд бэлтгэлээ хангах амралт сувиллын баазтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдээ хүчтэй байж, аймаг, улсын цолонд хүрч, монгол түмнээ, нутгийн зон олноо баясгаж байхыг зорин нэлээд олон ажил арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажээ.
Үүний нэг илрэл нь бөхчүүдийн бэлтгэлээ хангах нөхцөл бололцоог хангах үүднээс аймгийн Үндэсний бөхийн холбоо, Нутгийн зөвлөл хамтран “Түр хурахын ам”-нд 6 га газрын асуудлыг шийдвэрлэн гал болгон бэлтгэлд гаргасан явдал юм.
Тэнд цахилгаан, худаг усны асуудлыг шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн 17 сум тус бүрээс гэр барин өгч дэмжлэг үзүүлээд байгаа ажээ. Цаашид энэхүү газрыг Сэлэнгийн бөхчүүдийн бэлтгэлээ хангах бааз, мөн амралт сувилалын зориулалтаар тохижуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийн хамтаар Улсын их баяр наадмын бэлтгэлд гарсан "Таван хан" дэвжээний бөхчүүдээ эргэж очсон байна.

Ч.Отгонцэцэг