Жавхлант сумын алслагдсан багт зуны цэцэрлэг үүдээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Моностой” 2-р багийн иргэдийн олон жилийн хүсэл мөрөөдөл биеллээ олж, өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр хүүхдийн зуны цэцэрлэгийн нээлтээ хийлээ.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Моностой” 2-р багийн иргэд сумын төвөөсөө алслагдсан нөхцөлд, Ерөө голынхоо хойно амьдардаг онцлогтой аж. Тус баг 55 өрхтэй бөгөөд цэцэрлэгийн насны 44 хүүхэд байдаг байна. Иймээс тус багийн иргэдээс хүүхдийн зуны цэцэрлэг байгуулж өгөх хүсэлтийг сумын удирдлагууддаа удаа дараа тавьж, шийдвэрлүүлэхийг хүсэж нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн юм.
Харин саяны зуслангийн нээлтийн үеэр Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай, "Болд төмөр Ерөө гол” компанийн 25.5 км төмөр зам Жавхлант сумын нутгаар дайран өнгөрдөг. Энэ утгаар бид тус ХХК-ийн удирдлагуудад хүүхдийн зуны цэцэрлэг байгуулж өгөх саналыг тавьсан юм. Үүнийг тус компанийнхан маш нааштай хүлээн аваад “Ерөө-Баянгол” сангаасаа 13 сая төгрөгийн өртөгтэйгээр зуны цэцэрлэгийн байшинг 100 хувь санхүүжүүлж, мөн хажуудаа багийн эмчийн байртайгаар давхар шийдэж өгсөнд тус компанийн хамт олонд сумынхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Жавхлант сум нь сумынхаа төвдөө, мөн голынхоо урд, хүйтний голдоо цэцэрлэгийн байруудтай бөгөөд эл 2-р баг буюу Ерөө голынхоо ард байрлах багтаа цэцэрлэг байхгүй байсан байна. Иймээс зуны улиралд хөдөөгийн алслагдсан өрхүүдэд цэцэрлэгийн үйлчилгээгр хүргэх гэхээр байр байдаггүй хүндрэлтэй байсан учраас сүүлийн хэдэн жил цэцэрлэгийн үйлчилгээг хүргэж чадаагүй. Мөн эдгээр хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд аймаг, улсын төсөв дээр шийдвэрлүүлэх гээд мөн чадаагүй байлаа” хэмээлээ.
Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор Ерөө голын арын Моностой багийн 55 өрхийн 44 хүүхэд зуны цэцэрлэгт хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролын стандартыг хүлээж авах боломжтой болж байгаа аж. Эдгээр хүүхдүүд зуны гурван сардаа аймгийн Засаг даргын баталсан хөтөлбөрөөр боловсрол авах гэнэ. Жавхлант сум нийтдээ 280 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэйгээс 200-гаад хүүхэд нь сумын төвдөө жилийн дөрвөн улиралд цэцэрлэгтээ хамрагддаг байна. Харин үлдсэн 80 орчим хүүхдүүд хөдөөгүүр байдаг ажээ. Энэ цэцэрлэг ашиглалтанд орсноор Жавхлант сумын хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа гэнэ. Энэхүү үйл ажиллагаанд тус багийн иргэд маш их сэтгэл өндөр, баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Энэ бол сумын хөгжлийн нэг илрэл юм хэмээн өндөр настан И.Хайруулла гуай хэллээ. Голын арын иргэддээ ойртуулан зуны цэцэрлэгтээ болж байгаад байртай байна. Малчид хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй. Одоо сайхан боллоо хэмээн иргэн С.Энхтуяа хэлэв. Тус цэцэрлэгийн багш Н.Чимэдцогзол:-“Бид өмнө нь нүүдлийн цэцэрлэгээр гэр барьж хүүхдүүдээ хамруулдаг байсан. Өнөөдөр компанийн тусламжаар ийм сайхан барилгатай цэцэрлэг байгуулж байгаад баяртай байна. Бид 44 хүүхэд хамруулахаар судалгаа гаргасан. Энд туслах багштайгаа хоёр багш ажиллана” гэлээ.

Ч.Отгонцэцэг