Орон нутгийн замд тэмдэг, тэмдэглэгээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газар орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр орон нутгийн замын тэмдэг, тэмдэглэгээ хийжээ.
Амралт, аялал жуулчлалын гол зам Хануй, Цагаан голын рашааны чиглэлд замын тэмдэг тавьж, зарим тэмдэглэгээг сэргээсэн байна.
- Сумын Засаг даргын Тамгын газар, "Тэмдэгжүүлэлт" бүлэг хамтран орон нутгийн хөгжлийн сангийн 1,0 сая төгрөгийн санхүүжилтээр замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг гүйцэтгэсэн. Жил бүр сумын хилийн зааг дээр болон орон нутгийн замын тэмдэг тавьдаг.
Уул усны буруу нэршлээс болж манай сумын нутаг хил залгаа сумынх гэж ойлгогдож ирснийг сайтар судалж өөрийн нутгийн хилийн заагт тэмдэг тавьж байгаа гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.

М.Батжаргал