“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлтийг хийлээ.
Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, замын хөдөлгөөнд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд энэ аяныг зохион байгуулж байна.
“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны тухай иргэдэд мэдээлэл өгч, замын хөдөлгөөний дүрэм, соёлыг хэрэгжүүлж зорчих талаар зөвлөгөө өглөө.
- Манай аймгийн хэмжээнд 2017 онд зам тээврийн осол, хэрэг 34 гарч 14 хүн нас барж, 26 хүн гэмтсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осол, хэрэг 7 гарч 2 хүн нас барж, 8 хүн гэмтсэн байна. Дулааны улирал болж, иргэд амралт зугаалгаар орон нутагт зорчих нь ихэсдэг. Тиймээс иргэд, зорчигчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна гэж аймгийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг ярилаа.

М.Батжаргал