Сэлэнгэ сум зөгийн балаа Японд экспортлохоор төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-19 20:24:16
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сум байгалийн нөөц, ойн сан түшиглэсэн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 2013 оноос зөгийн аж аж ахуйг хөгжүүлжээ.
- Одоогийн байдлаар 4 бүлгийн 145 бүл зөгийтэй. Жилдээ 18,8 орчим тонн зөгийн бал хурааж байна. Энэ оноос сумаараа зөгийчин болье гэдэг зорилго дэвшүүлээд сумын Засаг даргын “Таван Э” бодлогын хүрээнд Япон улсын ОИСКА интернейшнл олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлсэн. Тоёото моторс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд манай суманд 10 иргэнийг 10 бүл зөгийтэй болголоо. Мөн орон нутгийн бодлогоор Сум хөгжүүлэх сангаас 15 иргэнийг зөгийтэй болгож, тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаанд зээлээр дэмжиж ажиллаж байна гэж тус сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.
Тус сум зөгийн балыг Япон улсад экспортлохоор төлөвлөж байгаа юм.
М.Батжаргал

相关新闻