Баян Сөртийн тойром 33 дахь жилдээ уухайллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд Баян Сөртийн шагайн тойром 33 дахь жилдээ болжээ.
Тус тойромд 9 багийн 70 гаруй харваачид оролцсоноос цуваанд харваанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харваач, Монгол Улсын мэргэн Г.Ганбат түрүүлж, Орхон аймгийн харваач, аймгийн гоц мэргэн Д.Цэрэндорж, Булган аймгийн Сайхан сумын харваач Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал нар удаалсан байна.
Багийн харваанд Булган аймгийн Булган сумын Б.Батцогоо ахлагчтай “Ханжаргалант” баг түрүүлж, Орхон аймгийн Д.Алтанбаяр ахлагчтай баг, Булган аймгийн Хангал сумын Б.Мягмаржав ахлагчтай баг эхний байрт оржээ.
“Ханжаргалант” баг энэ сарын эхээр болсон “Хангинахын шугуйн шагайн тойром”-д онч мэргэн оюун ухаанаа сорин урамтай сайхан наадаж түрүүлж байсан юм.

М.Батжаргал