Ираны шигшээ баг, Морокког 1:0-ээр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий В хэсгийн тоглолт Баруун Африкийн Морокко, Ираны шигшээ багуудын тоглолт өчигдөр 23 цагт эхэлж, 1:0-ээр Ираны ялалтаар өндөрлөв.
Энэхүү тоглолт Балтийн тэнгисийн эрэгт орших Санкт-Петербург хотын 65 мянган хүний багтаамжтай “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Хоёр багийн энэ тоглолт Иран-Мороккогийн шигшээ багуудын анхны уулзалт байсан Мороккогийн Бохаддоуз /Bouhaddouz/ 90+5 минутад мөргөж авто гоол /өөрийн хаалганд/ оруулж хожигдол хүлээсэн юм. Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ий анхны авто гоолыг Мороккочууд өөрийн хаалганд хийлээ.
Д.Өлзий