Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-23 10:48:45
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ИТХ-ын төлөөлөгчдийн 82,3 хувь нь оролцож байна.
Ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцын тухай, Орон нутгийн өмчийн газрын 2018 оны эхний улирлын ажлын тайлангийн тухай асуудал хэлэлцэж байна.
Аймгийн 2018 оны төсвийн тодотгол хийх тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөж байсан ч Сангийн Яам зөвшөөрөөгүй учир энэ удаа хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.
М.Батжаргал

相关新闻