Баянхонгор аймгийн Музей амралтын өдрөөр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-22 21:50:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг энэ оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн музей урьдчилан цаг товловол бямба, ням гарагт дотоод, гадаадын жуулчдад нээлттэй ажиллах боломжтой болжээ.
Тус музей даваагаас баасан гараг хүртэл 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөгийн тарифтай.
Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музейд хосгүй ховор үзвэрүүд олон бий. Тухайлбал, Тарбозаврын бүтэн хэлхээ яс, хүрэл морь, Бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхад зэрэг ард иргэдийн бэлэглэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтай хосгүй үнэт 10 мянга орчим үзмэртэй аж.
Баянхонгор аймгийн түүх угсаатны зүйн музей нь 1949 онд нэг гэрт 10 гаруй үзмэртэй, 2 ажилтантайгаар “Хөдөө Аж Ахуйн үзэсгэлэн” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол өдгөө Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музей гэсэн 2 салбартай ажиллаж байна. 
                                                                                                                                              Б.Мөнхзул
相关新闻