Аймгийн ЗДТГ-ынхан туршлага судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГазарт ISO 9001-2015 олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа чанарын баг бүрэлдэхүүн төрийн албан хаагчдын чадварыг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Төрийн захиргаа” сэдэвт сургалт, уулзалтад хамрагдаж мэдлэг, чадвараа дээшлүүллээ.
Түүнээс гадна сургалтад оролцсон баг ISO 9001-2015 олон улсын стандартыг хэрэгжүүлж гэрчилгээ авсан байгууллагуудад туршлага судалсан байна.
Сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл төслийн хүрээнд зохион байгуулжээ. Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, албан хаагчид тус сургалт, уулзалтад хамрагдсан байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ынхан Баянхонгортоо анхдагч болж, ирэх сард багтаан ISO 9001-2015 олон улсын стандартын гэрчилгээ авахаар ажиллаж байгаа аж.

Б.Мөнхзул