Гал түймрийн 26 дуудлага бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 он гарсаар 26 гал түймэр бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн мөрөөр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 183.5 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн хугацаанд гарсан түймрийн улмаас нэг хүний амь нас эрсдсэн бөгөөд түлэгдэж гэмтсэн хүн, мал амьтан байхгүй байна. Харин гал түймрээс 54.3 сая төгрөгийн хохирол учирчээ. Нарийвчилбал, Хог, хогийн суваг, гэр, машин шатах явдал зонхилон гарсан байна.
Аймгийн Онцгой байдлын газраас эхний хагас жилд 2187 айл өрх, 130 объектд шалгалт хийж 130 зөрчил илрүүлж, арилгуулах арга хэмжээ авсан байна.
Б.Мөнхзул