Гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 16:39 цагт ирснийг таван минутад очиж унтраажээ. Тус албанаас нөхцөл байдалтай холбогдуулан, хуурайшилт эхэлсэн энэ үеэр цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийг санууллаа.
Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байхыг анхааруулав. Мөн цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхихыг санууллаа.
Түүнээс гадна бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг онцгой анхааруулсан юм.
Б.Мөнхзул