Улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэдэд мессежээр дамжуулан өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-22 18:07:43

Завхан/МОНЦАМЭ/. Завханы  Улсын бүртгэлийн хэлтэс он гарсаар иргэдийн гар утсанд 2866 мессежийг хүргэж мэдээлэл дамжуулжээ.
Тус хэлтэс цахим хаягаараа дамжуулан улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм. Тухайлбал өнөөдрийн байдлаар лавлагааны системд 154 шинээр ирсэн гадаад паспорт, 360 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 840 иргэний цахим үнэмлэх шивэгдэж орсон байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах чирэгдэл учруулалгүй үйлчлэх үүднээс тус хэлтэс гар утсанд нь мессеж хүргэх үйлчилгээний SMS CASTER программыг нэвтрүүлсэн нь амжилттай байна. Өнөөдрийн байдлаар шинээр ирсэн цахим иргэний үнэмлэх 190, гадаад паспорт 240, үл хөдлөхийн гэрчилгээ 650 ийг нийт 3000 орчим мессежээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгчээ. Тодруулбал тус хэлтсээс иргэн таны захиалсан гадаад паспорт ирлээ, иргэний цахим үнэмлэхээ сунгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний тань хугацаа нь дууслаа гэхчлэн иргэдэд шаардлагатай мэдээллийг ийнхүү мессежээр дамжуулан өгдөг байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻