ЗАВХАН: Ирэх жилийн төсвийн төслийг дөрвөн чиглэлийн хүрээнд боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-25 14:57:58

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн 2026 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаярт өнөөдөр өргөн барилаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Завхан аймгийн энэ оны төсвийн төслийг дөрвөн үндсэн чиглэлд боловсруулжээ.


Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн бодлого, хоёрдугаарт, хүний хөгжлийн бодлого, гуравдугаарт, эдийн засгийн хөгжлийн бодлого, дөрөвдүгээрт,  хүний хөгжлийг дээдэлсэн бодлого боловсруулсан.


Тухайлбал хүний хөгжлийн бодлогын хүрээнд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах, биеийн тамир, спорт, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжилд илүү анхаарна.


Эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд аймгийн татварын бааз суурийг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх.


Жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлүүдийг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх. Усалгаатай газар тариаланг сэргээх, аялал жуулчлалын хөгжил, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм.


Хүний хөгжлийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд сайн засаглал, гадаад харилцааг хөгжүүлэх, хууль эрхзүйн тэгш байдал, дотоод хэргийн зорилтууд зэргийг тус бүр тусгасныг Засаг дарга Г.Өнөрбаяр онцолсон байна.


相关新闻