Залуучуудад гарааны бизнес дэмжих хөтөлбөрөөс дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ он гарсаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-өөс залуучуудад эргэн төлөгдөх нөхцөлтэй нийтдээ 11,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, 25 хүртэлх насны залуучууд энэ хөтөлбөрт хамрагддаг. Энэ онд 12 төсөл ирснээс шаардлага хангасан 4 төсөлд санхүүгийн дэмжлэг олгосон. Хоёр жилийн дараа эргэн төлөх нөхцөлтэй 2,5-3,0 сая төгрөгөөр гарааны бизнесийг дэмжээд байна гэж тус газрын хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Нямдорж ярилаа.
Булган сумын Ч.Нарантуяа, Баяннуур сумын Н.Дэлгэрхангай, Тэшиг сумын Г.Сарантуяа, Сайхан сумын Х.Хишигсүрэн нар оёдол, авто засвар, цайны газар ажиллуулахаар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн төсөлд хамрагдсан байна.

М.Батжаргал