Баян-Агт сумын эрүүл мэндийн төв 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-21 21:12:23
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Баян-Агт сумын эрүүл мэндийн төвийн 90 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэлээ.
          Баян-Агт сумын хүн эмнэлгийн салбар 1928 онд байгуулагдаж байсан түүхийн тухай тэр үед бага эмчээр ажиллаж байсан Н.Дагва, тус эмнэлэгт сувилагч, эх баригч, эмийн санчаар ажиллаж П.Намжаа зэрэг хүмүүсийн дурсамж, албан эх сурвалж тус эрүүл мэндийн төвд хадгалагдаж байдаг аж.
          Эрүүл мэндийн төвийн хамт олон байгууллагынхаа ойг ирэх наймдугаар сарын 10-нд анх удаагаа тэмдэглэх юм байна.
М.Батжаргал

相关新闻