Усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-21 16:17:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын уугуул “Монэнергео” ХХК-ийн захирал Г.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт усны гүний шумбалтын иж бүрэн хувцас хандивлалаа.
Энэ хувцас усны гүнд эрэн хайх үйл ажиллагаа явуулах боломжтой, -40 градус хүртэл хүйтэнд хэрэглэх зориулалт бүхий 28.8 сая төгрөгийн өртөгтэй юм байна.
- Манай аймагт томоохон нуур цөөрөм, гол мөрөн  элбэгтэй. Жилийн аль ч улиралд усанд осолдох эрсдэл их гардаг. Тэр бүрт Онцгой байдлын албаныхан ажиллаж хүнд сорилтод орох нь бий. Усны гүнд шумбаж үүрэг гүйцэтгэх боломжтой хувцастай хандивласан нь бидний ажил их дэмжлэг боллоо гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж ярилаа.
М.Батжаргал

相关新闻