Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эргэн төлөлт сайжирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 хувиар нэмэгдсэн нь иргэдийн орлого нэмэгдэж, хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ тодорхой түвшинд үр дүнгээ үзүүлж байгааг илэрхийлж байна гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдээллээ.
Өнгөрсөн онд 1605, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 176 байнгын болон түр ажлын байр бий болгосон байна. Иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, нөхөрлөл хоршоо байгуулан хувиараа хөдөлмөр эрхлэн ажлын байр бий болгон ажиллаж байгаа иргэдэд бодитой дэмжлэг үзүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлсэн гэж дүгнэж байна.

М.Батжаргал