Эргэлтийн талбайн 80 хувьд тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сум газар тариалангийн 1690 га эргэлтийн талбайтай бөгөөд энэ хавар нийт талбайнхаа 80 хувьд тариалалт хийж байна.
Тус сумын Засаг дарга С.Ичинхорлоо:
-Манайх газар тариалан, мал аж ахуй хосолсон сум. Одоогоор “Молор эрдэнэ түрүү” ХХК 720, “Амуун далай” ХХК 70, “Сүмийн нуга” хоршоо 260 га талбайд үр тариа тариалаад байна. Мөн сумын хэмжээгээр 22 га-д талбайд төмс тарьсан.
Цаг агаарын байдал сайхан байвал ирэх долоо хоногт тариалалт дуусна. Өнгөрсөн өвөл цастай, хавар чийг сайн байсан учраас тариалалтад сайнаар нөлөөлж байна. Энэ зун хэдийгээр олон жилийн дунджаас илүү халах магадлал байгаа гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа боловч хаврын сүүл сар, тариалалтын эхний үед цаг агаар таатай байгааг харахад энэ жил зуншлага сайхан, арвин ургац авах байх гэсэн сэтгэл итгэлтэй байна гэж ярилаа.

М.Батжаргал