Сувилагч нар ажил хаялтад нэгдэхээ илэрхийлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн /БОЭТ/ сувилагч нар ажил хаялтанд нэгдэхээ илэрхийлж суулт хийж байна. Учир нь Ховд аймаг Баруун бүсийн төв гэдэг утгаараа сувилагч нарт бүсийн нэмэгдэл олгодоггүй, үүний зэрэгцээ бүсийн төв гэдэг утгаараа нэг сувилагчид ногдох хүний тоо их байдаг учраас ачаалалтай ажилладаг. Үе үеийн УИХ-ын гишүүдэд удаа дараа бүсийн нэмэгдэл хүсэлт тавьдаг боловч, та нар тангараг өргөсөн хүмүүс гэдгээр халхавчлан өнөөдөрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа учраас БОЭТ-ийн Үйлдвэрчний эвлэлтэй нэгдэн сувилагч нар ажил хаялтад нэгдэж байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал 20 жил жил ажилласан сувилагч 520,0 мянган төгрөгийн цалинтай, үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд 300,0 мянган төгрөг гар дээрээ авдаг. Энэ мөнгө байрны зээл, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн хаана ч хүрдэггүй, сувилагч, дунд мэргэжлийн ажилтнууд бид өрийн сүлжээнд стресстэй амьдардаг гэв. Бид ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн болохоос цалингаа нэмэхгүй гэж тангараг өргөөгүй хэмээн суулт хийж байгаа сувилагч нар хэллээ.
Ховд аймгийн ҮЭХолбоо 7000 гаруй гишүүнтэй юм. Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ариунаа ”Үйлдвэрчний эвлэл, төр,ажил олгогчдын эздийн холбооны Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо бүх шатны ҮЭ хороо, гишүүдэд сувилагч нарын ажил хаялтын тэмцлийн шат бүхэнд байх эрхзүйн зөвлөгөө өгч байна" гэв.

А.Бямбасүрэн