ХОВД: Он гарсаар 600 гаруй хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-31 10:18:15

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 35445 хүүхэд байна. 


Тэдний 18165 нь эрэгтэй бол 17280 нь эмэгтэй юм.


Тус аймагт 2024 онд 1868 хүүхэд төрсөн бол 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 656 хүүхэд төржээ. 


Хүүхдийн хамгийн түгээмэл нэр гэвэл Амин-Эрдэнэ, Энхжин, Номин-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Хангай юм. 


Монгол Улс 1952 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн нэрлэж, бүх нийтийн амралтын өдөр болгожээ.


相关新闻