Төгсөх ангийнхан ”Эрдмийн баяр”аа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-18 16:14:07
Ховд/МОНЦАМЭ/2017-2018 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ЕБ-ын 25 сургуулийн бага, дунд, ахлах ангид 18 мянга гаруй сурагч суралцсан байна. Үүнээс 1475 хүүхэд 12-р ангиа төгсөж, сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжиж оюутан болох гараагаа эхэлж  ЕБС-иудын төгсөлтийн "Эрдмийн баяр"-аа тэмдэглэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй нийт сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ, төгсөлтийн баярын мэнд хүргээд” Та бүхэн Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-гаас дээш оноо авах юм бол оюутны хөгжлийн хүүгүй зээлд хамрагдах сайхан боломж бүрдлээ. Энэ боломжийг эдлэхэд УИХ-ын гишүүн миний бие болон манай Ажлын албаны зүгээс Та бүхэнтэй цаг үргэлж нээлттэй хамтарч ажиллах болно гэдгийг дуулгая” гэв.
Мөн энэ үеэр 12 дугаар ангийн 50 сурагчид “Ховдын түүчээ” оюутан залуучуудын холбоонд элсэх урилга гардуулав.
А.Бямбасүрэн
 
相关新闻