Хөдөөгийн мал эмнэлэг үйлчилгээний зөөврийн хашаатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ “Мерси кор” олон улсын байгууллага “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлж байна. Өнөөдөр тус байгууллагаас төсөл хэрэгжүүлж байгаа сумын мал эмнэлгүүдэд мал эмнэлгийн үйлчилгээний хашаа, бод мал эмчлэх зориулалттай хүзүүвч олголоо. Энэ тоног төхөөрөмж нь тусгай чиргүүлтэй, малын бэлчээрт үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Энэ талаар “Мерси кор” олон улсын байгууллагын ажилтан Намсрайжавын Одончимэгээс тодрууллаа.
- “Мерси кор” олон улсын байгууллага “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг 8 аймагт хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь Булган аймаг. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь махны үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд, малчидтай хамтарч ажиллах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм. Тус аймгийн хувьд Хутаг-Өндөр, Хангал, Тэшиг, Сэлэнгэ суманд төвлөрч ажиллая гэж шийдвэрлэсэн.
Эдгээр сумын мал эмнэлэгт мал эмнэлгийн үйлчилгээний хашаа, бод малын хүзүүвч өгч байна. Энэ хөрөнгө оруулалт нь мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, мал эмнэлгийн вакцинжуулалтын арга хэмжээг богино хугацаанд чанар, хүртээмжтэй зохион байгуулахад малын эмч нарт тус болж байгаа юм.
-Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийх вэ?
-Хутаг-Өндөр, Хангал суманд махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бизнесийн байгууллага, малчидтай хамтарч ажиллахаар төлөвлөөд явж байна.
-Танай төслөөс малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зарим аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлсэн. Энэ онд үргэлжлүүлэх үү?
-Өнгөрсөн онд Хангал суманд 50 га газарт малын тэжээл тариалах үр нийлүүлсэн. Энэ жил тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг сонгон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Нэг аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ 20 сая төгрөг байгаа.
-Энэ удаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна вэ?
-Мал эмнэлгийн үйлчилгээний нэг хашаа, бод малын хүзүүвч хоолой нийлээд чиргүүлийн хамт 8,0 сая төгрөг. Нийт 13 аж ахуйн нэгжид олгож байна. Нийтдээ 104,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм гэж ярилаа.
Мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний хашаа олгох үеэр Хангал сумын малын эмч Т.Сэржээ, - Олон жил хүсэн хүлээж байсан явуулын мал эмнэлгийн үйлчилгээ бий болгох хүсэл биелж эхэлж байна. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд малын хашаан дотор, өтөг бууц бужигнуулан малд урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт хийдэг байлаа. Нүүдлийн хашаатай болсноор цэвэр орчинд, малд бэлчээрт нь мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой боллоо гэлээ.

М.Батжаргал