Модны нөөцөөс шалтгаалан хуш, нарс бэлтгэхээр шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн хуралдаанаар энэ онд ойгоос бэлтгэх модны хуваарь, төрөлд өөрчлөлт оруулжээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Зэд Хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил хийх газрын талбай тусгаарлалт хийхэд хуш модны нөөц давамгайлж байгаа тул 770 шоометр хуш, Сэлэнгэ суманд цэвэрлэгээний огтлолтоор 600 шоометр нарс бэлтгэхээр боллоо. Өмнө нь эдгээр газарт ихэвчлэн шинэс бэлтгэхээр шийдвэрлэсэн байсан юм.
Мөн Сэлэнгэ суманд Японы хөрөнгө оруулалттай зөгийчин бэлтгэх төсөл хэрэгжүүлэхээр зөгийн үүр бэлтгэхэд хэрэгцээний мод шаардлагатай байгааг харгалзан Тэшиг, Сайхан сумаас бэлтгэхээр төлөвлөж байсан 700 шоометр модны зөвшөөрлийг тус суманд шилжүүллээ.

М.Батжаргал