Булганд албан журмын даатгалын үзүүлэлт хөрш аймгуудынхаасаа доогуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-16 17:57:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жилийн тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношлогоо 30,6 хувьтай байна. Өнгөрсөн онд 9378 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношлогоонд орж, 8943 хүн Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу хариуцлагын даатгалд хамрагдаж,  94,5 хувьтай байжээ.
- Манай аймагт жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдалт төвийн бүсийн бусад аймгаас доогуур байна. Гэтэл хөрш аймаг болох Хөвсгөл, Орхонд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаж, хамралт 119-121,0 хувьтай байсан. Энэ нь аймаг дотроо борлуулсан тээврийн хэрэгслийн эзэн болон мэргэшсэн ангилалд жолооч нар давхар даатгал хийлгэж байгаатай холбоотой гэж албан журмын даатгалын холбооны төвийн бүс хариуцсан менежер М.Алтанхүү ярилаа.
Сүүлийн үед даатгалын тохиолдол гарсан үед даатгуулагчид тохироод цагдаагийн байгууллагын тодорхойлолтгүй даатгалын үйлчилгээ авах болсон байна. Энэ он гарсаар даатгалын 15 тохиолдлын наймыг нь ийм журмаар шийджээ. Харин даатгуулагчид хоорондоо маргасан, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, жолоодох эрхгүй хүмүүс тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдол маш их гардаг учир албан журмын даатгагчдын холбооныхон цагдаагийн байгууллагад хандаж асуудлыг хамтран шийдвэрлэдэг аж.
М.Батжаргал

相关新闻