Аймгийн төвөөс мал, амьтныг гаргахаар газрын асуудлыг шийдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвөөс мал, амьтныг гаргах ажлыг ирэх сарын 10-ны дотор зохион байгуулахаар Булган сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Булган сум доторх ногоон байгууламж, таримал ургамлыг хамгаалах, хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, дахин мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч онц аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн мал, гахайн аж ахуйг аймгийн төвөөс гаргах нь зүйтэй гэж ИТХ-ын төлөөлөгчид үзсэн байна. Тус хуралдаанаас аймгийн төвд мал, гахай оруулахгүй байх газрын зураглалыг баталж, тус сумын 1, 6-р багийн нутаг Малчны хороо, Байшинт, Жаргалантад гэр бүлийн хэрэгцээнд 22.35 га газрыг шинээр өмчлүүлэхээр шийджээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч удаан хугацаагаар төрийн үйлчилгээний болон бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан учир иргэдээр малыг төвөөс гаргах асуудлыг хэлэлцүүлэн саналыг авч шийдвэр гаргасан байна.

М.Батжаргал