Мотоцикльтой иргэд зам тээврийн осол гаргах эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Урин дулааны улирал эхэлж мотоцикль хөлөглөгчийн тоо, хот хоорондын гурван гол замаар зорчих аялагч, жуулчдын урсгал нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал их болж байгаагаас зам тээврийн осол, зөрчил гарах эрсдэл өндөр байна гэж Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Энэ он гарсаар тус аймагт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 гарч үүний улмаас хоёр хүний амь нас хохирч 7 хүн гэмтсэн байна.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан. Баруун аймгийг чиглэсэн төв замын хөдөлгөөний ачаалал ихэсч байна. Мөн мотоцикльтой холбоотой зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байна.
Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Мотоцикль” гэсэн нэгдсэн арга хэмжээ зохиож байна. Хүүхэд багачуудыг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх “Бяцхан зорчигч” гэсэн аян хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд сургалт хийх, мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна. Зам тээврийн осол ихээр гарч байгаа цэгүүдэд урьдчилан сэргийлэх самбар байрлуулах, эргүүл ажиллуулж байна гэж аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Эрдэнэ-Очир ярилаа.

М.Батжаргал