ОУХМ Д.Цэндбаатар аваргын төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Алмата хотноо болж байгаа хуучин ЗХУ-ын Армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII олон улсын А зэрэглэлийн тэмцээнд хүч үзэж буй ОУХМ Д.Цэндбаатар жиндээ аваргын төлөө тулалдахаар болжээ.
Манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор 4 ширэн бээлийтэн хүчээ сорьсноос ОУХМ Д.Цэндбаатар өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаандаа Узбекистаны шигшээ багийн 2 номерын тамирчин Расулов Жохогирийг 3 үеийн турш илүүрхэн ялж, аваргын алтан медалийн төлөөх тулаан хийх эрх авчээ.
Харин Ц.Мөнхбаатарын хувьд бас Узбекистаны шигшээ багийн 2 номерын боксчин Кучкаров Абдуллотой 3 үе эн тэнцүү тулалдаж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээжээ.

Д.Өлзий