Мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-14 17:23:17
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аварга шалгаруулах мини волейболын тэмцээн Хангал суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.
Тус тэмцээнд 27 багийн 194 тамирчид оролцож, багийн дүнгээр Я.Нямсүрэн дасгалжуулагчтай аймгийн Биеийн тамир, спортын газар, С.Алтангэрэл дасгалжуулагчтай Хангал сум, Г.Гантулга дасгалжуулагчтай Хутаг-Өндөр сумын баг тамирчид шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. 
Эрэгтэйчүүдийн багаас С.Алтангэрэл дасгалжуулагчтай Хангал сум, П.Баярсайхан дасгалжуулагчтай Бугат сум, Я.Нямсүрэн дасгалжуулагчтай аймгийн Биеийн тамир, спортын газрын баг, эмэгтэйчүүдийн багаас Б.Батцоож дасгалжуулагчтай Бүрэгхангай сум, Я.Нямсүрэн дасгалжуулагчтай аймгийн Биеийн тамир, спортын газар, Ю.Соёлмаа дасгалжуулагчтай Тэшиг сум баг эхний гурван байрт шалгарсан байна.
М.Батжаргал

相关新闻