Хүүхдүүд зусланд амрангаа төрөл бүрийн сургалтанд хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-14 10:38:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүүхдийн зусланд хүүхдүүдийг амрахынхаа хажуугаар төрөл бүрийн сургалтанд хамрагдах боломжийг нээж өгнө.
Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Буянт хотхон хүүхдийн зусланд сонирхолтой, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх сургалтуудыг хүүхдүүдийн амралтын үеэр хийхээр төлөвлөж байна. Тухайлбал англи хэл, робот, математикийн хичээлээр мэргэжлийн багш нар тусгайлсан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулах юм. Ийнхүү хүүхдүүд ангиараа, найзуудаараа зусланд амарч төрөл бүрийн хичээл сургалтад хамрагдан өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг нээж өгөх нь ээ. 
Хүүхдүүдийн зуны амралт ойртож байгаатай холбоотойгоор тухайн салбарын хүмүүсийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Буянт хотхон хүүхдийн зуслангийн гэрэл цахилгаан, хогны асуудлыг яаралтай шийдэж, хүүхдүүд амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулсан юм. "Буянт" хүүхдийн зуслан нэг ээлжид 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм.

Д.Мишигсүрэн

相关新闻