Байгалийн гамшгийн улмаас мал аж ахуйн салбарын эзлэх жин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-13 13:18:22
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хөдөө аж ахуйн салбарт учирсан байгалийн гамшгийн улмаас мал аж ахуйн салбарын дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин буурч, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин өссөөр байна гэж аймгийн статистикийн хэлтсийн 2017 оны мал аж ахуйн салбарын танилцуулгад дурдлаа.
Аймгийн хөдөө аж ахуйн салбар  дотоодын нийт бүтээгдэхүүний 57,3 хувийг бүрдүүлж байгаа юм. Мал аж ахуйн салбар 2000-2007 онд 70-80 орчим хувийг үйлдвэрлэж байсан бол 2010 оноос эхлэн буурсан байна.
2017 онд мал сүргийн тоо 124,0 мянган толгойгоор өмнөх жилээс багасч, хангайн бүсийн аймгуудын нийт мал сүргийн 13,8 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1,2 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Мөн улсын хэмжээний мал сүргийн 5,1 хувь тус аймгийн нутаг дэвсгэрт бэлчиж байгаа аж.
Тус аймагт хөдөө аж, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 218 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.
М.Батжаргал
相关新闻