Тээврийн хэрэгслийн 27,0 хувь үзлэг, оношлогоонд оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо 27,0 хувьтай байна. Аймгийн хэмжээгээр 9300 гаруй тээрийн хэрэгсэл уг үзлэг оношлогоонд хамрагдах юм.
-Аймгийн Засаг даргын шийдвэрээр баталсан хуваарийн дагуу орон нутагт техникийн үзлэг оношлогоо хийж байна. Өссөн дүнгээр 2846 тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо оруулсан. Суманд байгаа тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь үзлэгт хамрагдсан байна.
Цаашид тээврийн хэрэгслийг үзлэгт нөхөн хамруулах ажил хийнэ. Малчид тээврийн хэрэгслээ үзлэг оношлогоонд оруулахгүй байх тохиолдол байгаа гэж аймгийн Автотээврийн газрын дарга Ж.Батзориг ярив.
Хөдөө, орон нутагт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал шаардлага хангаагүй, өнгө үзэмж, тоормоз, гэрлийн тусгал муу зэргээс үзлэг, оношлогоонд тэнцэхгүй тохиолдол гарч байгаа аж.

М.Батжаргал