Мал төллөлт 60 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ хавар 1,5 сая хээлтэгч мал төллөх юм. Одоогоор 859,2 мянган хээлтэгч мал төллөж, төлийн 96,7 хувийг бойжуулж байна.
- Нийт малын 59,9 хувь төллөсөн мэдээтэй байна. Энэ жил төл бойжилтын мэдээг 7 хоног бүр авч байгаа. Бод мал, түүний дотроос үнээ, гүү хээл их хаясан. Мөн тугал, унага нь их хорогдсон. Бод малын төл бойжуулалт тааруухан байна. Бог малын хувьд малчид өвөлжилт тавгүйрхэж магадгүй гэж үзсэний улмаас хээлтүүлгийг хэсэгчилж хийсэн. Зарим малчид хуц ухна тавиагүй. Гайгүй сайн тэвээрэг авсан малаа сонгоод цөөн мал төллүүлсэн малчид ч байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор ярилаа.

М.Батжаргал