Удирдлагын шинэ стандарт нэвтрүүлэхээр Орхон аймгийн туршлагаас суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс чанарын удирдлагын олон улсын “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэхээр Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ажиллаж байна.
- Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2017 онд цахим засаглалыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан төслийг санаачлан хэрэгжүүлж, архивын баримтыг бүрэн цахимжуулж, нийгмийн даатгалын цахим үйлчилгээгээр улсдаа тэргүүлсэн анхны аймаг юм. Тиймээс тус хэлтсийн туршлагыг судалж, чанарын удирдлагын олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр боллоо гэж аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан хэллээ.
Тус хэлтсийнхэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн чанарын удирдлагын олон улсын “ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлж, Нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах, иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийг сайжруулах, хүний суурь хөгжлийг хангах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, шуурхай, нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж байгаа арга барил туршлагаас суралцаж байна.

М.Батжаргал