Сургуулийн сурагчид гамшгаас хамгаалах дадлага хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-11 19:38:45
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн бие бүрэлдэхүүнтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 3-11 дүгээр ангийн сурагчдад дадлага сургалт хийлээ.
Дадлага сургалатд Булган сумын 1180 гаруй сурагч хамрагдаж сургалтын тусгай автомашин ашиглан газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх, утаат орчноос гарах,  өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах заавар авлаа.
- Төвийн бүсийн аймгуудад энэ сургалтыг хийж байна. Сургалтын машин БНСУ-д үйлдвэрлэсэн газар хөдлөл мэдрүүлэх, утаат орчин үүсгэх, айлын гал тогооны хэрэгсэл, газ ашиглах, аюулгүй болгох, өндөрөөс аврах ажиллагаа явуулах зэрэг дадлага хийх боломжоор хангагдсан.  Болзошгүй аюул ослын үед өсвөр насныхан өөрийгөө аврах, хамгаалах, бусад хүмүүст тусламж үзүүлэх дадлага эзэмшүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна гэж иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Хүрэлбаатар ярив.
Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 37 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 19 удаагийн обьектын түймэр гарсан аж.
М.Батжаргал

相关新闻