Бог малын хорогдол зогсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд 3,3 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ он гарсаар малын хорогдол 83523 толгойд хүрч, нийт малын 2,3 хувь хорогджээ.
- Мал хорогдлын мэдээг долоо хоног бүр авч байна. Могод, Хишиг-Өндөр, Гурванбулаг суманд мал их хорогдсон байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсантай холбоотой өвс тэжээлийн дутагдлаас болж мал их өлдөж, хорогдлоо. Ялангуяа үхрийн хорогдол их байна. Бусад жилтэй харьцуулахад хэдийгээр зуншлага тааруу, зарим нутагт цас зудтай байсан ч гэсэн малын хорогдол бас ч тийм их биш, хэвийн гэж үзэж болохоор байгаа. Баян-Агт, Могод, Хишиг-Өндөр суманд үхэр их ядарч онд орсноос хорогдол гарч байна. Дэлхий дэлэгнэж, ногоо ургаж, малын хорогдол багаслаа.Одоогоор бог малын хувьд хорогдол зогссон гэж аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Жавзандолгор ярилаа.

М.Батжаргал