“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал Вашингтон хотод болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /РИА Новости/. Аугаа их эх орны дайны ялалтын баярын 73 жилийн ойд зориулагдсан “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал өчигдөр Вашингтон хотын төвд болсон тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Жагсаалд оролцсон 700 орчим хүн фронтод байлдаж явсан ойр дотны хүмүүсийнхээ зургийг барин алхаж Цагаан ордноос Дэлхийн хоёрдугаар дайны хөшөө дурсгалд хүрчээ. Жагсаалд уламжлалт ёсоор АНУ-д оршин суудаг Оросын болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын иргэд оролцдог хэдий ч сүүлийн жилүүдээс америкчууд ч энэ жагсаалд оролцох нь элбэг болоод байгаа аж.
Энэ үйл ажиллагаанд зориулан Вашингтон хотын эрх баригчид тус хотын 17 дугаар гудамжны тодорхой хэсгийг хаахыг зөвшөөрчээ. Ингэснээр жагсаалд оролцогчид хөл хөдөлгөөн ихтэй гадны жуулчидтай нэг газраа бөөгнөрөхгүй байх боломжтой болсон байна. Өчигдөр Вашингтон хотод болсон “Үхэшгүй мөнхийн хороо” арга хэмжээ олон хүний сонирхлыг татжээ. Тухайлбал, тус арга хэмжээнд оролцохоор ирсэн Аугаа их эх орны дайны үеийн зөвлөлтийн цэргийн дүрэмт хувцастай "Калейдоскоп" бүжгийн хамтлагт хүмүүс онцгой анхаарал хандуулсан байна.

Э.Аянзаяа