Залуус нутгийнхаа бүтээн байгуулалттай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-04-28 21:58:48
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдрүүдэд Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайгаас Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтээн байгуулалттай танилцах "Бизнес аялал-3"-т 30 гаруй залуус оролцов. 

Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн залуус ТББ болон Эх нутгийн иргэд ТББ хамтран уг аяллыг зохион байгуулж байна.

Аяллаар Төв аймгийн Сэргэлэн сумын "Клин энержи" 50 МВт-ын Салхин цахилгаан станц, ХБНГУ-ын “Топверк” группын “HESS ААС systems” технологиор ийм үйлдвэрлэлээ явуулдаг МАК-ний Хийт бетоны үйлдвэр болон Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн өндөр настан Д.Алтангэрэлийн Хүлэмжийн аж ахуйтай үйл ажиллагаатай танилцсан юм.

Амралтын өдрийг залуус үр бүтээлтэй өнгөрүүлж, аймгийнхан томоохон бүтээн байгуулалтыг нүдээр харж, танилцах боломжийг энэ аяллаар олгож байгаа гэж Төв аймгийн залуус ТББ"-ын тэргүүн Г.Тэмүүжин хэллээ.
 
Т.Есүхэйтөмөр 
相关新闻