ТӨВ: "Алдарт эх"-ийн одонгоо 430 ээж гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-30 18:10:21

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн 56 ээж “Алдарт эх”-ийн I зэргийн одон, 374 ээж II зэргийн одонгоо гардан авлаа.


“Алдарт эх”-ийн одонгоор шагнах журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр одон авч буй ээжүүдийн хамгийн ахмад нь 79 насандаа “Алдарт эх”-ийн I зэргийн одонгоо авч байгаа бол 8 хүүхэд төрүүлж, өсгөсөн 1 ээж, 6 хүүхэдтэй 55 ээж, 4 хүүхэдтэй 360 ээж байна. Харин хамгийн залуу нь 24 настай ээж байна.


"Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан Баян сумын А.Наранзаяагаас сэтгэгдлийг тодруулахад, "Би 4 хүүхдийн ээж. Өнөөдөр "Алдарт эх"-ийн 2 дугаар одонгоо гардан аваад сэтгэгдэл маш өндөр байна. Одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээжүүд, хайр дүүрэн гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе" гэв.

相关新闻