ТӨВ: “Хоггүй аялал” их цэвэрлэгээгээр 1000 гаруй шуудай хог, хаягдал түүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-26 17:24:47

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Зуунмод хүүхдүүд” ТББ-аас 5 дугаар сарын 24-ний өдөр Манзуширын хийдээс Зуунмод гол дагуу “Хоггүй аялал” их цэвэрлэгээг зохион байгуулав. Тус цэвэрлэгээгээр 300 га газрыг хамруулан 1000 гаруй шуудай хог, хаягдлыг түүсэн байна.


“Зуунмод хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Р.Энхбаяраас тодруулахад, Өнөөдөр цэвэрлэгээнд маш олон байгууллага, хамт олон, сургуулийн сурагчид, иргэд оролцож байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 016-р ангийн 120 хугацаат цэргийн албан хаагчид, Хүмүүн цогцолбор сургуулийн 10, 11-р ангийн сурагчид, Төв аймгийн Полтехникийн коллеж, 5-р сургуулийн сурагчид, Зуунмод сумын Хот тохижуулах газар, иргэд сайн дураараа оролцлоо.


Миний хувьд өглөө бүр Манзушир хүрэх замаар алхдаг. Ингэж явахдаа хог элбэг байгааг харж цэвэрлэх бодол төрсөн. Ингээд өнөөдөр энэ бодлоо ажил хэрэг болгож чадаж байгаадаа туйлын таатай байна. Хүмүүс аялж зугаалаад буцахдаа хогоо аваад яваагүйгээс модны үндэст хүртэл сөргөөр нөлөөлж байна. Мөн ойн ан амьтдад амьдрахад таагүй нөхцөл байдал үүсгэнэ гэдгийгээ иргэн хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна" гэв.


Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч О.Билгүүн, Өнөөдөр үеийн найзуудтайгаа Зуунмод голын эрэг дагуу цэвэрлэгээ хийлээ. Өглөөнөөс эхлээд цэвэрлэсэн ч дуусахгүй байна. Аялж зугаалж байгаа насанд хүрэгчид хогоо уутанд хийгээд аваад буцаж байгаарай гэж уриалмаар байна гэсэн юм. 



相关新闻