Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв" байгуулах санал тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг Арвайхээр хотод ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг стандартад нийцүүлэн байгуулах төслийг аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хамгаалах байр, эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж бүрдэх учраас аймгийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Төслийг хэрхэн бодит ажил болгохоо дахин ярилцахаар боллоо.
Одоогоор Өвөрхангай аймагт Хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулан ажиллуулж байгаа ба энэ нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр байраар ханган хамгаалж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажилладаг. Тэгвэл "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулснаар илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч бүрт хүйсийн ялгаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үйлчлэн эрүүл мэнд, хууль эрх зүйн туслалцааг үзүүлэх юм.

Б.Батчимэг