Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:30:54

Сэлэнгэ аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн  байранд “Хөгжлийн танхим-хүүхдэд” төслийг хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан танхим байгууллаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай  хамтран энэхүү танхимыг байгуулсан байна. Энэхүү танхимаараа дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэлэнгэ салбартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг өдрийн үйлчилгээнд хамруулан тэдэнд бичиг үсэг, тоо,  дуу хөгжим зааж, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглуулан уламжлалт аргаар бариа засал хийн нийгэмшүүлэх ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаж эхэллээ.

Мөн тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт  Хуулийн болон асаргааны талаарх сургалт, мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар дамжуулан  танхимаар  хүргэн үйлчилж байна.   

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻