Орчны бохирдлыг бууруулахаар олон нийтийн байцаагч ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-11 20:33:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хатуу хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах, хог хаягдлын менементийг сайжруулах, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулах, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цэвэр орчин-эрүүл амьдрал” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зарлалаа.
Байгаль орчныг хамгаалах, орчны эрүүл ахуйг сайжруулах зорилготой иргэдийг эрх үүргийг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлж, олон нийтийн байцаагч ажиллуулж, ил задгай, зориулалтын бус газар хог хаягдал хаях, шатаах зэрэг зөрчлүүдэд тогтмол хяналт тавих, сум, багийн Засаг дарга, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчид хуулийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлж, зөрчил гаргагчдад оногдуулах тогууль, шийтгэврийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
“Цэвэр орчин-эрүүл амьдрал” уралдааны  болзлын дагуу хийсэн ажлыг таван суманд газар дээр нь шалгаж, гурван сумыг байр эзлүүлэн 0,5-1,0 сая төгрөгөөр урамшуулах юм.
М.Батжаргал
相关新闻