Хорио цээрийн дэглэм суларч магадгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-11 20:30:40
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм уг өвчин дахин илрэхгүй бол ирэх даваа гарагаас эхлэн буурч хязгаарлалтын дэглэмд шилжих боломжтой гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас үзэж байна.
Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх зааварт зааснаар өвчтэй мал илэрснээс хойш 28 хоногийн хугацаанд дахин өвчин гараагүй бол хорио цээрийн дэглэмийг цуцлах юм байна. Булган суманд өнгөрсөн сарын 19-ний өдөр сүүлийн мал устгасан гэж  үзэж, хорио цээрийн дэглэмийг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөн, халдваргүйтгэлийн арга хэмжээ авч байна. Тус суманд 40 өрхийн 148 үхрийг шүлхий өвчний улмаас устгажээ.
М.Батжаргал

相关新闻