Аялагч Ч.Мөнгөндалай БТСГ-ын “Алтан од” шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-11 14:43:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуй, уулын спортоор хичээллэж, эх орноороо аялагч Ч.Мөнгөндалайд Биеийн тамир, спортын газрын дээд шагнал “Алтан Од”-ыг тус газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц гардуулжээ.

Ч.Мөнгөндалай “Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэсэн уриатайгаар 2014 онд Монгол улсын баруун хязгаараар 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар амжилттай туулсан, мөн 285 км замыг 15 хоногийн турш явган туулж, Мөнх Сарьдагийн 3491 км оргилд амжилттай гарсан юм.

Тэрбээр дараагийн аяллынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ганцаараа аялдаг ур чадвар, тэвчээр, эр зоригоо дэлхий нийтэд харуулахаар Европын орнуудаар аялах бэлтгэлээ базааж байгаа юм.

Д.Өлзий
 
相关新闻