Энэ хавар 48,6 мянган га талбайд тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ хавар нийт 48683,7 га талбайд тариалалт хийнэ.
Буудай 42295, бусад үр тариа 1200, малын тэжээл 280, тосны ургамал 4229,5, төмс 391, хүнсний ногоо 147 га-д тариалж, буудай 54984, бусад үр тариа 1440, малын тэжээл 420, тосны ургамал 2538, төмс 4301, хүнсний ногоо 1772 тонныг хураан авах төлөвлөгөөтэйгээр хаврын тариалалтын бэлтгэл ажил хийгдэж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
-Тариалалтанд 11 гинжит трактор, 168 дугуйт трактор, 280 гаруй хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин, 305 гаруй үрлэгч ажиллахаар техник засварын ажил эхэлсэн. Одоогоор газар тариалангийн талбайн чийг хаах, талбай тэгшлэх боловсруулалтыг 5000 гаруй га-д хийж байна. Энэ жилийн цаг уурын урьдчилсан төлөв, хөрсний гүний чийгийг харгалзан тариалалтыг ирэх сарын 5-наас эхлэхээр төлөвлөөд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Б.Энхбаяр ярилаа.

М.Батжаргал