Булган аймагт 158,3 мянган мал, амьтанд вакцин хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-10 20:35:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын вакциныг давхардсан тоогоор 158,3 мянган мал, амьтанд хийгээд байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албанаас мэдээллээ.
Рашаант, Гурванбулаг, Бугат, Булган, Дашинчилэн сумын нийт үхэр, шүлхийн голомтой сумын бог мал, гахайг вакцин хийсэн байна. Шүлхийн голомттой зургаан сумын 234 өрхийн 10,5 мянган үхэр, 603 хонь, 591 ямаа, 310 гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ванцины давтан тунгаар тариад байгаа аж.
М.Батжаргал

相关新闻