Нөөцийн мах 600-1600 төгрөгөөр хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-10 20:31:35
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд нөөцийн махыг есөн хүнсний дэлгүүрээр дамжуулан борлуулж эхлээд байгаа юм. Энэ хавар үхрийн махыг 5800, хонины махыг 4900 төгрөгөөр борлуулж байгаа нь зах зээлийн үнээс кг нь 600-1600 төгрөгөөр хямд байна.
Булган сумын “Баясуулагч” хүнсний захын махны үнэ ханш өнгөрсөн хаврын хэмжээндээ буюу үхрийн мах 7000, хонины мах 5500-6500 төгрөг байгаа аж. Харин нөөцийн махны үнэ өмнөх жилийнхээс 50-600 төгрөгөөр ахижээ.
Энэ оны хаврын махны үнийг тогтвортой байлгах зорилгоор Булган сумын ЗДТГ-аас зарласан 20 тонн мах бэлтгэх тендерт шалгарсан “Баяндаш хайрхан” ХХК мах бэлтгэх, хадгалах, борлуулах ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байгаа юм.
М.Батжаргал

相关新闻