Энэ сарын 16-наас өмнө төлбөрөө хийж, бүртгэлээ баталгаажуулахыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнгөрсөн 02 сарын 05-ны өдрөө эхэлж, дуусахад зургаа хоног үлдсэн байна. Ховд аймгийн хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар анги төгссөн 1600 хүүхдээс өнөөдрийн байдлаар 1404 хүүхэд бүртгүүлээд байна. Энэхүү товлосон хугацаа, ЭЕШ-ын журамд заасны дагуу цагийг дахин сунгахгүй юм байна. Харин энэ жилийн шалгуулагчид төлбөрөө хийхгүй байх явдал их байгаа учир энэ сарын 16-наас өмнө төлбөрөө хийж бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй гэж анхаарууллаа.
Энэ жилийн элсэлтийн шалгалт өмнөх оныхоос ямар өөрчлөлт орсон талаар Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын мэргэжилтэн Д.Батнасан ”Энэ жил шалгуулагчдын интернет /цаашид онлайн/- ээр болон Боловсролын Үнэлгээний төвөөс тусгайлан эрх олгосон бүртгэгч бүртгэж байна.Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлж байгаа. Энэ оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон. Шалгуулагч Мобиком компанийн “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой. Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон. Өмнөх оны шалгуулагчдын “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна” гэв.
Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байх юм байна.
А.Бямбасүрэн