Өсвөрийн УАШТ-нээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Дэлхийн Ширээний теннисний өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Хурлын ажлын алба 2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, багш дасгалжуулагч нарыг өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын өрөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний 9 наснаас доош эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Мичид мөнгөн медаль, 10-12 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Батбаяр мөнгөн медаль, 13-15 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ө.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль, 13-15 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюун –Эрдэнэ, Ц.Шинэцэцэг нар хүрэл медаль хүртсэн бөгөөд Ховд аймгийн баг тамирчид байгууллагын дүнгээр хөдөө орон нутгаас хоёрдугаар байр эзэлсэн юм.

А.Бямбасүрэн